top banner
Шуурхай мэдээ

“Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн”-д шагайн харвааны нээлттэй тэмцээн болно


2017-08-08 19:03:25
Зураг
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Булган сумын нутгийн зөвлөл хамтран  үндэсний биет бус өв соёл шагайн харвааг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад өвлүүлэн суралцуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн”-д шагайн нээлттэй тэмцээн зохион байгуулж байна.

Булган сумын шагайн “Мээрэн” багийн нэрэмжит тэмцээн энэ сарын 13-нд Булган сумын 1-р баг "Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн"-д болох юм. Сүүлийн гурван жил шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулж хэвшлээ. Аймгийн болон Орхон аймаг, Улаанбаатар хотын харваачид оролцож цэц мэргээ сорьдог томоохон харваа болдог. Энэ жил Булган сумын нийслэл дэх нутгийн зөвлөлтэй хамтран нээлттэй тэмцээн зохион байгуулж байна гэж “Мээрэн” багийн ахлагч Ж.Лхагвадорж ярив.

Булган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Булган суманд “Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, Цагаан суварга, Диваажин сүм түшиглэсэн түүхийн соёлын аялал жуулчлал хөгжүүлэхээр мод бут тарьж, тохижуулж байгаа юм.
М.Батжаргал

Монгол брэнд