top banner
Шуурхай мэдээ

Хотыг чиглэх хөдөлгөөний урсгал нэмэгджээ


2017-08-09 11:15:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж буйтай холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган, хот хоорондын зөвшөөрөлтэй зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж  цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс, суудлыг хэрэглэхийг сануулав.

Мөн хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх, зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдад хүндэлтгэлтэй, дүрмийн дагуу соёлтой оролцохыг зөвлөж байна. 
Н.Туяа

Монгол брэнд