top banner
Шуурхай мэдээ

Хятадын ресторан хөхнийх нь хэмжээнээс хамааран эмэгтэйчүүдэд хөнгөлөлт үзүүлж байна


2017-08-09 12:56:12
Зураг
БЭЭЖИН. /ВВС/. Эмэгтэйчүүдэд хөхний даруулганых нь хэмжээнээс хамаараад хөнгөлөлт эдлүүлж буй Хятадын нэгэн рестораныг олон нийт ихээхэн шүүмжилж байна.

Хятадын Жөзян мужийн Ханжоу хотын нэгэн худалдааны төв дотор байрладаг “Trendy Shrimp” рестораны зар сурталчилгааг хараад иргэд холбогдох байгууллагад гомдол мэдүүлэх болжээ.

Тус ресторан сурталчилгааны самбартаа дотуур хувцастай хүүхэлдэй киноны баатар эмэгтэйчүүд жагсан зогссон зураг тавиад “Хот даяараа “ХӨХ” хайж байна” гэж бичжээ. Энэ зурагнаас үзвэл, том хөхтэй эмэгтэйчүүд илүү хямдаар үйлчлүүлэх боломжтой аж.

Гомдол гаргасан нэгэн иргэн “Энэ бол маш бүдүүлэг зар сурталчилгаа. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэрэг” гэв.

Тус ресторан энэ зар сурталчилгааг энэ сарын 1-нд тавьсан аж. Рестораны зохион байгуулагч Лан Шөнган энэ сурталчилгаагаа “борлуулалтын стратеги” гэж өмгөөлсөн байна.  Энэ сурталчилгааг тавьснаас хойш тус рестораны үйлчлүүлэгчдийн тоо 20 хувиар нэмэгджээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд