top banner
Шуурхай мэдээ

Дархан мэргэн Д.Бор-Охинд хүндэтгэл үзүүлэв


2017-08-09 15:57:17
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод нутгаас төрсөн эрхий мэргэн харваачдын түүчээ дархан мэргэн Д.Бор-Охинд хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан мэргэн” цолоор шагнагдсан юм. 

Дашнямын Бор-Охин нь өдгөө 78 насыг зооглоод байгаа ч нум сумаа эвшээлгэсээр яваа ахмад харваач юм. 1973 оноос тус аймгийн Үндэсний сурын анхны мастер Л.Лувсан, харваач М.Тавхайжамц нарт шавь орж, сурын спортод хөл тавьжээ. Тэр цагаас хойш Үндэсний их баяр наадамд 1975 онд түрүүлж мэргэн, 1979 онд түрүүлж хошой мэргэн, спортын мастер, 1987 онд гурав дахь удаагаа түрүүлж гоц мэргэн цол хүртсэн байна.
Амьдралынхаа 50 шахам жилийг сурын спортод зориулж яваа тэрбээр үр хүүхдүүдээ ч энэ спортод “уруу татжээ”. Өдгөө түүний хүү Ч.Батжаргал сурын спортын 1-р зэрэгтэй, охин Ч.Баярмаа нь байт сурын спортын дэд мастер, охин Ч.Оюунцэцэг нь үндэсний сурын спортын мастер, охин Ч.Оюунгэрэл нь үндэсний сурын спортын дэд мастер цолтойгоор удам залган харваж байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд