top banner
Шуурхай мэдээ

Хэрлэн голын усны түвшин нэмэгдэж байна


2017-08-09 16:32:24
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд хур бороо үргэлжлэн орсноор Хэрлэн голын усны түвшин Чойбалсан хот орчимд дунджаар 81 см болж нэмэгджээ. Ирэх өдрүүдэд ч усны түвшин дээшилнэ гэсэн таатай мэдээг УЦУОШТ-өөс дуулгаж байна.

Ингэснээр гол тасрах, ногоон замаг ихсэх, усны амьтад үхэх аюулаас ангижрав. Дашрамд дуулгахад, Хэрлэн гол нь Бурхан Халдун уулын баруун хойд талаас эх авч, Багануур, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар нийтдээ 1213 км урсан өнгөрдөг. Дорнод аймгийн нутгаар урсдаг хэсэгт энэ оны 4-р сард хэмжилт хийхэд усны түвшин ОЖД-ын орчим байсан бол 5-р сараас эхлэн 14-37 см-ээр багасаад байсан юм.

Д.Дэлгэрмаа

Монгол брэнд