top banner
Шуурхай мэдээ

“Таван толгой" компанийн хувьцааны ханш өсөв


2017-08-09 17:00:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II" ангилалд бүртгэлтэй 22  компанийн 529 460  ширхэг хувьцаа арилжсанаас 7  компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Таван толгой" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.68 хувиар өссөн бол "Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.92 хувиар унав.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,100 ширхэг үнэт цаасыг 114 сая 70 мянган  төгрөгөөр арилжсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг "Сүү" бондыг нэг сая төгрөгөөр арилжжээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 909.22 нэгж болж, 0.76 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 671 тэрбум 817 сая  667234 төгрөг болсон байна. 
Б.Заяа

Монгол брэнд