top banner
Шуурхай мэдээ

Хятад болон АСЕАН-ы орнууд стратегийн түншлэлийг бий болгохыг чухалчлав


2017-08-09 17:45:17
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад болон АСЕАН-ы орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт Филиппиний нийслэл Манила хотод өчигдөр болж өндөрлөв.

Тус  уулзалтаар Хятадын ГХЯ-ны сайд Ван И болон АСЕАН-ы гишүүн 10 орны Гадаад харилцааны яамны сайд нар Хятад-АСЕАН-ы орнуудын  стратегийн түншлэлийн харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцэж,  нэгдсэн ойлголтод хүрчээ.

Хурлын дараа Хятадын ГХЯ-ны сайд Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Хятад улс АСЕАН-ы орнуудтай  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилсаар ирсэн бөгөөд тус бүс нутаг нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг өрнүүлэх  чухал хэсэг. Тус бүс нутагт бид хамтран бүтээн байгуулалт хийж, АСЕАН-ы орнуудыг бүсийн хамтын ажиллагааны төв болгох, талуудын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс талууд өндөр түвшний стратегийн түншлэлийг бий болгох ёстой” гэжээ.  
Тус хурал нь энэ оны 11дүгээр сард болох Хятад болон АСЕАН-ы орнуудын удирдагчдын уулзалтын бэлтгэл  болж буйгаараа онцлогтой.

Дашрамд дурдахад, энэ жил АСЕАН байгуулагдсаны 50 жилийн ой, 2018 онд Хятад-АСЕАН хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиох юм.
А.Анхбаяр


Монгол брэнд