top banner
Шуурхай мэдээ

Оюутан цэргүүд тангараг өргөнө


2017-08-09 17:54:47
Зураг Дорнод /МОНЦАМЭ/.  “Оюутан цэрэг” хөтөлбөрт Дорнод аймгаас хамрагдаж байгаа 50 оюутан энэ амралтын өдөр тангаргаа өргөх гэж байна. Тэд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд цэргийн ерөнхий бэлтгэлд суралцсаныхаа дараа Зэвсэгт хүчний 327 дугаар ангид тусгай бэлтгэлд хамрагджээ.
“Оюутан цэрэг”-т Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нийт 30, Говьсүмбэр аймгаас 20 оюутан сайн дураар цэргийн албаа хааж буй нь энэ юм.
Дорнод аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн жил Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 100 оюутан цэргийг бэлтгэж байжээ.
Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэргээс шалтгаалан оюутнууд сайн дураараа цэргийн алба хаах сонирхол нэмэгдэж байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд