top banner
Шуурхай мэдээ

Өвөрхангай аймагт ирэх оноос гоёлын эсгий үйлдвэрлэж эхэлнэ


2017-08-09 18:09:52
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь томоохон үйлдвэрүүдийн нэг болох "Ноос ирээдүй" ХХК-ийн үйл ажиллагааны төрөл өргөжиж байна. Тухайлбал нэхий боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм. 

Тухайлбал нэхий боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм. “Хонины нэхийний ашиглаж болохуйц ноосыг зүгээр хаяж байгааг хараад нэхий хяргадаг технологийг үйлдвэртээ нэвтрүүлж, энэхүү баялгийг ашиглах шийдвэр гаргасан” хэмээн тус компанийн захирал Б.Чимэдцэрэн хэлэв. Тиймээс өнгөрөгч 9 дүгээр сараас эхлэн Монгол гангын аргыг үйлдвэрийн арга болгон өөрчилж, шар сүү, хужир шүүгээр идээлэн элдэж боловсруулсан нэхийг гаргаж байгаа аж.

Мөн зулхай хийхээр ажлаа эхлээд байгаа бол ирэх онд гоёлын эсгийний үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, цаашлаад ээрэх сүлжмэлийн үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тус компани 2013 оноос ноос угаах, самнах үйл ажиллагаа явуулж, малчдын ашиг орлогыг дэмжиж байна.
Б.Чимэдцэрэн захирал хэлэхдээ “Ноос боловсруулах үед бууц болон зунгаг гардаг. Үүнийг хүмүүс хараад муухайг нь гайхдаг бол эсрэгээрээ гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл хийх боломжтой. Мөн бууцыг цэвэрлээд бордоо болгон ашиглаж болно. Иймээс манай байгууллага байгалийн бүтээгдэхүүнийг ямар аргаар ашиглах боломж байгааг харж, боломжит үйл ажиллагаануудыг явуулдаг” гэж байлаа.
Б.Батчимэг

Монгол брэнд