top banner
Шуурхай мэдээ

Гангийн эрсдлийг тогтоохоор мэргэжлийн баг ажиллаж байна


2017-08-09 22:57:45
Зураг
Төв /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас 2017 оны ургацын төлөв байдал, гангийн эрсдлийг шалган тогтоох зорилгоор мэргэжлийн баг энэ сарын 7-12-нд Төв аймагт ажиллаж байна.

Мэргэжлийн баг тариалангийн бүс нутгууд болох Баянцогт, Аргалант, Баянхангай, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань зэрэг 11 суманд гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцах эрчимжүүлэх, дүгнэлт гаргахаас гадна тариаланчдад зөвлөгөө өгч байна.

Ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, “Монгол ногоо” төслийн зохицуулагч, аймгийн ХХААГ-ын дарга, мэргэжилтэн зэрэг төлөөллүүд багтаж байна. Өнөөдрийн байдлаар Баянхангай, Жаргалант, Сүмбэр сумдад ургацын төлөв байдал гангийн нөлөөллийг тогтоохоор ажиллаж байна.

 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд