top banner
Шуурхай мэдээ

Д.Трампын хүүхэд байхдаа амьдарч байсан харшийг хоногт 777 доллароор түрээслүүлнэ


2017-08-10 10:31:04
Зураг
ЛОНДОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амьдралынхаа замыг эхлэж байсан байрны шинэ эзэд уг байраа хүссэн хүн бүрт “Нью-Йоркт амралтаа өнгөрүүлэхэд төгс сайхан газар” болгон хоногт 777 доллароор түрээслүүлэхээр санал болгож байгаа ажээ.



Тюдоровын стилээр баригдсан уг багавтар харш нь Нью-йоркийн Куинс районы хамгийн үнэтэй хэсэгт байрладаг ба уг харшид 20 хүртэл хүн амьдрах боломжтой ч харин үдэшлэг хүлээн авалт зохион байгуулах боломжгүй юм, учир нь харшийн эзэд дуу чимээ их гаргах мөн амьтан авчрахыг хориглосон байна.

“Энэ бол одоогийн Ерөнхийлөгчийн гэрт амьдарч үзэх хосгүй бөгөөд тун ховор боломж” гэсэн зарыг шууд түрээсийн “Airbnb” сайтад тэд тавьжээ.



Энэхүү харш нь метроноос ердөө хэдхэн алхмын зайд байдаг ба таван унтлагын өрөөтэй, мөн дотор нь Д.Трампын кардонон дүрс байдаг аж.

Уг байр дуудлага худалдаагаар Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш буюу өнгөрсөн оны 12 дугаар сард 2,14 сая доллароор зарагдсан юм. Уг байрны шинэ эзэд Д.Трампын гэр бүл болон Цагаан ордонд ямар ч хамаагүй улсууд гэдгээ онцлон хэлжээ.

“Трампын гэр бүлийнхэн нүүснээс хойш энд бараг юу нь ч өөрчлөгдөөгүй. Гал тогоо нь хэвээрээ, доторхи тохижилт нь байрныхаа стильд зохицсон” хэмээн шинэ эзэд батлаж байгаа гэнэ.

Энэ байшинг одоогийн Ерөнхийлөгчийн эцэг девелопер Фред Трамп 1940 онд барьж байжээ. Албан ёсны бичиг баримтуудад энэхүү байшинд Д.Трамп төрснөөр бүртгэлтэй байдаг ба тэрбээр уг байранд дөрвөн жил амьдарчээ. Улмаар Трампын гэр бүлийнхэн ойролцоо баригдсан арай том харш рүү нүүсэн байна.
О.Барс 

Монгол брэнд