top banner
Шуурхай мэдээ

Засаг дарга Н.Наранбаатарт дэд хурандаа цол олголоо


2017-08-10 10:52:59
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт дэд хурандаа цол олголоо.

Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 2.7-д заасныг тус т
ус үндэслэн Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, бэлтгэл хошууч Н.Наранбаатарт бэлтгэл дэд хурандаа цол олгосон байна. Цолыг ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулан өгсөн юм.
Өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтад идэвх зүтгэл гарган санаачилгатай оролцсон, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү үнэлсэн байна. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд