top banner
Шуурхай мэдээ

Шанх багийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болов


2017-08-10 11:27:26
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Шанх багийн иргэд бага насны хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгох боломжтой боллоо. 30 хүүхэд хүлээн авах багтаамжтай тус цэцэрлэгийн гэрийг Франц улсын “Боловсрол” ТББ-ын тэргүүн Аленаас хөрөнгө оруулж байгуулсан ба энэ сарын 7-нд цэцэрлэгийн нээлтийг хийв.

Энэ үеэр сумын иргэн н.Батболд, н.Доржсүрэн нар цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулан ном, дэвтэр, будаг харандаа бусад хэрэглэгдэхүүнийг хандивласан бол иргэн н.Жамбалдаш ивээн тэтгэгч байгууллагад талархлаа илэрхийлж, тэргүүн Аленд морь бэлэглэсэн байна. Гэр цэцэрлэг нь Хархорин сумын Орхон цогцолбор сургуульд харьяалагдах бөгөөд 9 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, 30 хүүхдийг хүлээн авах аж.
Б.Батчимэг

Монгол брэнд