top banner
Шуурхай мэдээ

Бакула Ринбүчи гэгээнтний 20 дахь дүр Архангай аймагт айлчлав


2017-08-10 13:04:18
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр Бакула Ринбүчи гэгээнтний 20 дахь дүр Дэнзэннагваанжигмэдванчиг гэгээнтэн морилон саатаж Архангай нутгийн сүсэгтэн олонд адис хүртээж, Булган уулын баруун биед орших Маанийн үсэгтэй хадыг үзэж сонирхжээ.

Бакула Ринбүчи гэгээнтний 20 дахь дүр Дэнзэннагваанжигмэдванчиг гэгээнтний хамт Ялгасан гэгээн, Ноён хутагт Данзанравжаа гэгээнтэн нар иржээ. Тэд иргэдэд адис хүртээхээс гадна аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам нартай Мандал өргөсөн юм. Бакула Ринбүчи гэгээнтний 20 дахь дүр Дэнзэннагваанжигмэдванчиг гэгээнтний өмнөх 19-р дүр нь Энэтхэг улсаас Монгол Улсад элчин сайдаар ажиллаж байхдаа Монгол оронд бурхны шашны номыг дэлгэрүүлж, хүмүүсийг сургаж, ном заадаг байжээ. Тэрээр 1921 онд Архангай аймагт ирж Заяын хүрээний шашин номыг сэргээж байсан түүхтэй.
Харин Бакула Ринбүчи гэгээнтний 20 дахь дүр Дэнзэннагваанжигмэдванчиг гэгээнтэн Монголд ирсэн нь анх удаа бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн урилгаар ийнхүү Архангай аймгийг зорьж ирсэн байна.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд