top banner
Шуурхай мэдээ

Канад АНУ-аас ирж буй дүрвэгчдэд зориулан хуаран барьж байна


2017-08-10 14:35:20
Зураг
ОТТАВА. /Anadolu/. АНУ-аас хил даван орж ирэх дүрвэгчдийн тоо нэмэгдсээр байгаатай холбогдуулан Канадын армийнхан дүрвэгчдийн хуаран барьж байна.

Канадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын армийнхан Кэбэк мужийн Сент-Бернард-де-Лаколле сууринд 500 дүрвэгч байрлуулах хуаран барьж байгаа аж.

1976 оны Монреалийн олимпын цэнгэлдэх хүрээлэнг АНУ-аас ирж буй дүрвэгчдийн хоргодох байр болгосноосоо нэг долоо хоногийн дараа буюу өчигдрөөс тус хуаранг барьж эхэлжээ.



                                                                     /Монреалийн олимпын цэнгэлдэх хүрээлэн/

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд Кэбэк мужид АНУ-аас 3300 гаруй орогнол хүсэгч очжээ.

Өнгөрсөн сард л гэхэд тус мужид 1200 дүрвэгч очсоны 90 хувь нь Гаити улсын иргэд байжээ.

Энэ нь 2010 онд Гаити улсад хүчтэй газар хөдлөлт болсны дараа АНУ-ын хэрэгжүүлж эхэлсэн “Гаитигийн иргэдийг түр хамгаалах” хөтөлбөрийг Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард зогсоосонтой холбоотой юм.

Уг нь энэ хөтөлбөр 2018 оны нэгдүгээр сард дуусах ёстой байжээ.
Г.Доржханд

Монгол брэнд