top banner
Шуурхай мэдээ

Хятадад аварга том мөөг олджээ


2017-08-10 15:01:31
Зураг
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын баруун урд нутгийн Юньнань мужийн Пуэр хотын нэгэн зочид буудлын арын талбайд аварга том мөөг байсныг саяхан олж илрүүлжээ.

8 кг жинтэй, 1.8 м периметртэй энэ мөөг шиг ийм том мөөг тус улсаас урьд өмнө нь олдож байгаагүй гэнэ. Хортой учраас энэ мөөгийг хүнсэнд хэрэглэж болохгүй аж.

Тус муж нь халуун бөгөөд чийглэг уур амьсгалтай учир мөөг ургахад таатай орчин болжээ.

Жуулчид “санамсаргүйгээр” идэн хордож болзошгүй гэж үзээд мөөгийг ой мод руу аваачсан байна.

Дашрамд дурдахад, дэлхийн хамгийн том мөөг АНУ-ын Орегон муж улсаас 2000 онд олдож байжээ. 2200 акр газрыг хамран орших уг мөөгийг 2400 гаруй жилийн настай гэж эрдэмтэд тогтоосон байна.
Г.Доржханд

Монгол брэнд