top banner
Шуурхай мэдээ

Мэдээллийн технологийн олон улсын хуралд долоон орны эрдэмтэн багш нар оролцоно


2017-08-10 16:46:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 75 жил, Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд “FITAT-17 Мэдээллийн технологийн тулгамдсан асуудал" олон улсын хурал МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль дээр энэ сарын 14-18-нд болно.

Энэ удаагийн хурал нь "ICISCA 2017" олон улсын хуралтай хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Тус хурлыг 2008 оноос эхлэн БНСУ-ын Чунгбукийн үндэсний их сургууль болон МУИС хамтран үүсгэн санаачилж, жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил уг хурлын 10 жилийн ой болж байна.

Энэ хугацаанд Солонгос, Хятад, Тайланд, Сингапурт, хамгийн сүүлд Монголд 2012 онд зохион байгуулжээ. Хуралд дэлхийн долоон орны эрдэмтдийн 77 илтгэл хэлэлцүүлэх бөгөөд 54 эрдэмтэн, судлаач, профессор багш гадаадаас оролцох юм. 
Ж.Болор

Монгол брэнд