top banner
Шуурхай мэдээ

Даланзадгадад хөдөлгөөнт эргүүлийн 10 автомашин ажиллана


2017-08-10 19:04:05
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын найман багт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэн тоноглосон автомашин өглөө. 

Аймгийн хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэл болон “Аюулгүй-Амар тайван Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд ард иргэдийнхээ аюулгүй амьдрах, нийгмийн хэв журмыг сахиулан ажиллах үүднээс Цагдаагийн байгууллагад хэрэгцээт тоног төхөөрөмж, автомашин, алба хаагчдын нийгмийн асуудал болон ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэхээр 547 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд 135.200.000 төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон PRIUS-20 маркийн найман автомашиныг Даланзадгад сумын найман багт хүлээлгэж өгчээ.

Өмнө нь Даланзадгад сумын хэмжээнд хөдөлгөөнт эргүүлийн 2 автомашин үйлчилдэг байсан бол одоо 10 болсноор иргэдээс ирэх дуудлага мэдээлэлд шуурхай хүрч үйлчлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах боломж нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ нь Цагдаагийн байгууллагад оруулж буй томоохон хөрөнгө оруулалт төдийгүй олон нийтэд хамгийн хэрэгцээтэй ажил гэдгийг онцолж байна.

Д.Мишигсүрэн


Монгол брэнд