top banner
Шуурхай мэдээ

“Нант” клубын тоглогч Э.Сала-гийн төлөө 7 сая евро санал болгожээ


2017-08-11 10:16:30
Зураг
МОСКВА./TASS/. Москвагийн хөлбөмбөгийн “Локомотив” клуб Францын “Нанта” клубын довтлогч Эмилиано Салу-г худалдаж авах санал тавьсан тухай “L’Equipe” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, “Локомотив” клуб өдгөө 26 настай довтлогчийг авахын төлөө 7 сая орчим доллар санал болгосон байна. 

Э.Сала 2015 онд “Бордо” клубээс “Нант” клубт шилжин очсон ба тэрбээр өнгөрсөн тоглолтын улиралд Францын аварга шалгаруулах тэмцээнд 34 тоглолт хийж, 12 гоол оруулжээ. “Transfermarkt” сайтад мэдээлснээр, Э.Сала-гийн гэрээ 2020 он хүртэл хийгдсэн ба трансферийн үнэ 4,5 сая еврогоор үнэлэгдэж байгаа аж.
О.Барс 

Монгол брэнд