top banner
Шуурхай мэдээ

Австралийн Ерөнхий сайд Умард Солонгосын зүгээс довтолсон тохиолдолд АНУ-д туслахаа мэдэгдлээ


2017-08-11 10:43:01
Зураг
СИДНЕЙ./TASS/. Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл Умард Солонгос АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд АНУ-д туслана гэж мэдэгджээ.

“АНУ-ын хамгийн ойр дотны холбоотон бол Австрали улс. Хэрвээ АНУ-ын нутаг дэвсгэр довтолгоонд өртөх юм бол Австрали, АНУ, Шинэ Зеландын байгуулсан “АНЗЮС” гэрээ үйлчилж эхлэх ба улмаар Австрали улс АНУ-д бүхий л талаар туслах болно” хэмээн Ерөнхий сайд баасан гарагт “3AW” радиостанц-д ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ.

АНУ, Умард Солонгосын гарч болзошгүй мөргөлдөөнд Австрали улс ямар байдлаар оролцох нь тухайн нөхцөл байдал болон холбоотнуудтай зөвлөлдөхөөс хамаарна” хэмээн М.Тёрнбулл тодотгон хэлжээ.

Пүрэв гарагт Австралийн ГХ-ийн сайд Жули Бишоп “Sky News” телевизэд ярилцлага өгөхдөө тус улсын Умард Солонгосын хувьд баримталж буй бодлого хэвээр байгаа гэж  мэдэгджээ. Түүний хэлснээр, Австрали улс Пхеньянд “дипломат болон эдийн засгийн дарамт шахалтаа үргэлжлүүлэн үзүүлсээр байх” ажээ.
О.Барс 

Монгол брэнд