top banner
Шуурхай мэдээ

Тарваган тахлаас сэргийлэх хяналтыг эрчимжүүллээ


2017-08-11 13:03:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байна.

 Нийслэлийн Засаг дарга “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дүгээр захирамжийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Захирамжийн хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, 3 ээлжээр Сонгонохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж ажиллана.

Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төмөр замын төв буудал, Дүүргүүдийн худалдааны төвүүд, БГД “Тоса” худалдааны төв, СБД 7 буудал, БЗД Гачуурт, ЧД Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүл гарч ажиллана.
Н.Туяа

Монгол брэнд