top banner
Шуурхай мэдээ

“World Skills 2017” тэмцээнд Ж.Жанлав-Ойдов ур чадвараа сорино


2017-08-11 13:36:10
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Ирэх аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болох “World Skills 2017” мэргэжлийн олимпийн гагнуурын тэмцээнд Техник технологийн дээд сургуулийн оюутан Ж.Жанлав-Ойдов оролцох юм байна. Тэрээр бэлтгэлээ   “Оюу Толгой” ХХК-ийн гагнуурын цех-д базааж байна.

“Монгол ур чадвар 2017” тэмцээнд тэргүүн байр эзэлснээр олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд одоогоор “Оюу Толгой” ХХК-ийн дэмжлэгээр бэлтгэлээ хангаж байна.

Энэ  тэмцээн хавтан лист, даралтат сав, хөнгөн цагаан болон жижиг оврын зуух гэсэн үндсэн дөрвөн төрлийн гагнуураар ур чадвар шалгадаг. Гагнуурын төрлөөр Монголоос ганцаараа оролцоно” хэмээн Ж.Жанлав-Ойдов хэллээ.

Дээрх олон улсын тэмцээнд “Оюу Толгой” хоёр дахь удаагаа оюутан бэлтгэж байна. Жилийн өмнө Бразилийн Сан-Пауло хотод болсон тэмцээнд манай үндэсний ялагч Г.Ганцоож оролцсон юм. Тэр үед бид энэ жилийнх шиг сайн бэлтгэж чадаагүй. Харин одоо бол Ж.Жанлав-Ойдовыг хангалттай сайн бэлтгэсэн гэж бодож байна. Оросууд гагнуурыг маш сайн хийдэг. Тэд бол манай гол өрсөлдөгчид. Гагнуурыг өндөр өртгөөр хийдэг.  Оюутан хүн өөрийнхөө зардлаар материалаа гаргаад тэмцээндээ бэлтгэнэ гэдэг ховор”  хэмээн түүний багш, “Оюу Толгой”-н механикийн сургагч Н.Нанзаддорж ярив.
 Л.Нандиа

Монгол брэнд