top banner
Шуурхай мэдээ

Дайн дэгдсэн тохиолдолд Хятад улс нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадна


2017-08-11 13:53:07
Зураг
БЭЭЖИН./TASS/. АНУ, Умард Солонгосын хооронд дайн дэгдсэн тохиолдолд хүртэл нөхцөл байдлыг хяналтандаа байлгахад шаардагдах бүх хөшүүрэг Хятад улсад байгаа ажээ. Энэ тухай баасан гарагт “Global Times” сонинд мэдээлжээ.

“Солонгосын хойгт дайн байлдаан үүсгэх сонирхол Пхеньян, Бээжингийн алинд ч байхгүй гэдгийг сануулах цаг нь болж. Үүний зэрэгцээ Хятадын тал ийм хямрал мөргөлдөөн гэнэт үүссэн байлаа ч бид нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадна. Үүнээс гадна, Умард Солонгос ноцтой сүйрэлд орох болно гэж бодож байна” хэмээн Шанхайн Фуданийн их сургуулийн Солонгос судлалын төвийн захирал Жэн Зиюна ярьсныг тус сонинд иш татан мэдээлжээ.

Түүний хэлснээр, тус бүс нутагт тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх нь Пхеньяны эрх ашигт ч нийцэж байгаа ажээ.

Хятадын пуужингийн зэвсэглэлийн салбарын нэр хүнд бүхий цэргийн шинжээч Сүн Жунпин дээрх бодолтой санал нийлжээ. “Умард Солонгосын “Хвасон” пуужинг харвах бэлтгэл хийхэд тухайлбал, түлшээр цэнэглэхэд нэлээд цаг хугацаа шаардагдана, бас хөөргөх талбай руу хүргэхэд цаг хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд АНУ, түүний холбоотнуудын сансрын хиймэл дагуулууд эдгээр цэнэгт хошууг илрүүлэн устгах бүрэн боломжтой” хэмээн тэр онцлон дурджээ.
О.Барс 

Монгол брэнд