top banner
Шуурхай мэдээ

Шүлхийн эсрэг вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж байна


2017-08-11 14:36:04
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг аймгийн ХХАА- н газар хүлээн авч, өчигдөр сумдад хуваарилан хүргүүлсэн. Өнөөдөр вакцинжуулалтыг эхлүүлнэ. Вакцинжуулалтыг эхлүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Нийт 961 мянга 537 малд тарих 500 мянган тун вакцин хүлээн авсан гэж ХХАА- н газрын Мал эмнэлэгийн албаны мэргэжилтэн Ц. Гэрэл мэдээлэл өгсөн юм.
 Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ ус багийн Цагаан хошуу, Өлзийт сумын Буянт, Дэрт багийн нутаг, мөн Гурвансайхан,  Сайнцагаан сумын зааг Лог үнэстий хэмээх газарт шүлхий өвчний голомт үүссэн. Хамгийн өргөн цар хүрээтэй голомт Өлзийт сумын Буянт, Дэрт багийн нутагт үүссэн бөгөөд сумын зүүн хойд болон зүүн хил нийт 318 км газрыг хамран хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын энэ бүсэд 132 өрхийн 108 мянга 800 гаруй мал хамаарч байгаа ажээ.
Вакцинжуулалтыг эрүүл бүсээс голомтын бүс руу хумисан байдалтайгаар хийнэ. Дээрхи гурван сумаас гадна хил залгаа оршдог Өндөршил, Хулд, Луус сумын мал сүргийг вакцинжуулах бөгөөд ингэхдээ голомтын бүстэй ойр нутгийн малыг хамруулна. Вакцинжуулалт хийхээр хорь гаруй ажлын хэсэг гарч байгааг Мал эмнэлэгийн албанаас мэдээллээ. Вакцинжуулалтыг арав хоногт багтаан дуусгана.
 
Т. Отгонтуяа

Монгол брэнд