top banner
Шуурхай мэдээ

Сар гаруйн өмнөхөөс зуншлага эрс сайжирчээ


2017-08-11 15:31:55
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Долдугаар сарын сарын эхний арав хоногийн байдлаар Дундговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн тав орчим хувь буюу Адаацаг сумын баруун урд талаар зуншлага хэвийн, ихэнх сумын нутаг буюу 60 гаруй хувь нь гандуу, 35 хувь нь гантай гэсэн цаг агаарын ажиглалтын мэдээг УЦУОШГ- аас гаргаж байсан. Харин наймдугаар сарын эхний арав хоногийн мэдээгээр нийт нутгийн 60 гаруй хувь нь зуншлага хэвийн, 40 орчим хувь нь дунд зэрэг, нэг үгээр хэлэхэд сар гаруйн өмнөхөөс зуншлага эрс сайжирсан болохыг мэдээлж байна.
Долдугаар сарын сүүлчээс эхлэн наймдугаар сарын эхний арав хоногт хур тунадас элбэгтэй, Дундговийн нийт нутгийг хамран бороотой байсан бөгөөд хамгийн ихдээ Мандалговь, Эрдэнэдалай, Дэрэн, Адаацаг  суманд 43- 53 мм хур тунадас орсон байна. Энэ сарын эхний арав хоногт  хэт халалт үүсээгүй, наймдугаар сар гарсаар эхний арав хоногт үүлэрхэг, сэрүүвтэр өдөр зонхилжээ. Энэ хугацаанд бэлчээрийн ургамал өмнөх сарынхаас эрс сэргэсэн байна.
  Хялгана цэцэглэлт, таана бундуйжилт, хазаар залаалалт цэцэглэлтийн үе шатанд ургаж, үзүүрээсээ шаралсан гэмтэл багассан, ургамлын өндөр дундажаар  6- 21 см, ялангуяа Өндөршил, Өлзийт, Хулд зэрэг 10 сумын ихэнх нутгаар бэлчээрийн ургамал хэвийн болсныг ажиглалтын мэдээгээр гаргажээ.

Т. Отгонтуяа

Монгол брэнд