top banner
Шуурхай мэдээ

Халдвартын тасгийн их засварт ТИКА тусламж үзүүлнэ


2017-08-11 15:43:31
Зураг
Увс /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Турк Улсын “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-ийн (ТИКА) Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжийг аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал өчигдөр хүлээн авч уулзан засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай аж ахуйн нэгж байгууллагуудаа танилцууллаа.

Ингэснээр нэн тэргүүнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт их засвар хийх ажлыг улсын төсвөөс 100 сая төгрөг, үлдсэн төсвийг ТИКА-гаас гаргахаар тохиролцлоо. Халдвартын тасгийн хувьд 1978 онд ашиглалтад орсноос хойш ганц ч удаа засвар орж байгаагүй бөгөөд 2012 оноос эхлэн дээврээс ус гоожиж, иргэд хэвтэн эмчлүүлэхэд хүндрэлтэй болсон юм. ТИКА Олон улсын байгууллагын төлөөлөгч Халдвартын тасгийн байдалтай газар дээр нь очиж танилцаад шаардлагатай зүйлсийн талаар мэдээлэл авлаа.
Б.Замбал

Монгол брэнд