top banner
Шуурхай мэдээ

Өмнөговь сумын багш нар ойгоороо шагнууллаа


2017-08-11 15:44:56
Зураг
Увс /МОНЦАМЭ/ Өмнөговь сумын Ахлах сургуулийн 80 жилийн ойн баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ үеэр олон жил идэвх санаачлагатай ажиллаж, хамт олноо тэргүүлсэн үе үеийн багш ажилчдыг шагнаж урамшуулсан юм.

Тухайлбал, Алтан гадас одонгоор Б.Тунгалаг, Хөдөлмөрийн хүндэт медалиар А.Бадамцэцэг, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ш.Цээлэйсүрэн, Н.Тогтохжаргал, И.Гантуяа, Д.Цэцэгсүрэн, Д.Туяа, Ц.Отгонбаяр нар, БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр Я.Цэвэгмид, М.Пүрэвжав. Д.Сайнжаргал, С.Батмөнх, Н.Март, А.Гүнгэсүрэн, Д.Энхтайван, Б.Нямдэлгэр нар шагнагдсан байна. Мөн Увс аймгийн ЗДТГ-ын Хүндэт өргөмжлөл, Баярын бичиг, аймгийн Хүндэт тэмдгээр нэр бүхий 10 гаруй хүн, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар мөн тооны хүмүүс шагнуулжээ. Ойн баярын үеэр тус сургуулиас ажлын гараагаа эхэлж байсан төдийгүй тухайн сургуульд суралцаж төгссөн үе үеийн төгсөгчид сургуульдаа эд материал, тоног төхөөрөмж, мөнгөн хандив өргөж баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Б.Замбал

Монгол брэнд