top banner
Шуурхай мэдээ

"Лалын улс"-ынхан “Ebay” ашиглан АНУ руу мөнгө шилжүүлдэг байжээ


2017-08-11 16:49:54
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. “Лалын улс” террорист бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд АНУ-д өөрийн гэмт үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд худалдааны “eBay” интернет талбар дээр хуурамч хэлцэл байгуулдаг байжээ. Энэ тухай пүрэв гарагт The Wall Street Journal сонин ХМТ-ны саяхан нууцын зэрэглэлээс хассан баримт бичгүүдийг иш татан мэдээлжээ.

Дээрх материалуудад дурдсанаар, мөнгөн хөрөнгийг “Лалын улстай” холбоотой гэж сэжиглэгдэн 2016 онд Мэриленд муж улсад баривчлагдсан Мохамед Эльшинави гэгч этгээд хүлээн авах ёстой байжээ. М.Эльшинави “eBay” дээр принтер зарах саналаа тавьж, харин түүний хамсаатнууд нь “худалдан авагч” болон барааны үнийг “Худалдагчид” “PayPall” төлбөрийн системээр дамжуулан шилжүүлдэг байжээ. ХМТ-ны мэдээллээр, дээрх мөнгөн хөрөнгө “террорист халдлагын санхүүжилтэнд” зориулагдсан эсвэл М.Эльшиванигийн мэдүүлснээр, АНУ-ын нутаг дэвсгэр дээр “Лалын бүлэглэлийн” “шуурхай ажиллагаанд” зарцуулахаар төлөвлөгдөж байжээ.

Тус сонинд дурдсанаар, иймэрхүү схемийг бусад орнуудад ч ашигладаг байна. М.Эльшинави нь Их Британиас Бангладеш хүртэл тархсан Сифул Сужен гэдэг толгойлогчтой дэлхийн террорист сүлжээний нэг хэсэг нь байсан ба уг террорист сүлжээ нь “Лалын улсыг” санхүүжүүлэхэд дээрхтэй ижил төстэй схемийг ашигладаг байжээ.

С.Сужен Их Британид бүртгүүлсэн, Бангладеш, Турк улсад салбартай компьютерийн технологийн салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг пүүс нь дээрх террорист сүлжээний төв нь байжээ. 2015 оны 12 дугаар сард барууны орнуудын тусгай албадын явуулсан өргөн цар хүрээтэй ажиллагааны дүнд терроризмыг санхүүжүүлдэг сүлжээний ихэнх гишүүдийг баривчилж мөн устгасан юм. С.Сужен тэр үед нисэгчгүй нисэх нисэх аппаратын тусламжтайгаар цохилт өгөх үед амиа алджээ.

“eBay” компани терроризмыг санхүүжүүлэхэд өөрийнх нь сайтыг ашигласан хэргийг мөрдөн шалгахад хууль сахиулах байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ. “Манай худалдааны талбарыг гэмт хэргийн үйл ажиллагаанд ашиглахыг бид хэзээ ч тэвчихгүй” хэмээн “eBay” компаний мэдэгдсэнийг тус сонин иш татжээ.

Лалын хэт даврагч этгээдүүд багавтар хэмжээний мөнгө шийлүүлэхэд бас өөр сувгуудыг ашигладаг болохыг “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх санхүүгий арга хэмжээг боловсруулах бүлэг” /Financial Action Task Force/ байгууллага тогтоожээ. Тухайлбал, интернетээр дамжуулан худалдааны хэлцэл байгуулах, банкны чекээр луйвардах, интернетээр дамжуулан зээл олгох, нийгмийн сүлжээгээр хөрөнгө цуглуулах зэрэг сувгуудыг гэмт хэрэгтнүүд ашигладаг байна.
О.Барс 

Монгол брэнд