top banner
Шуурхай мэдээ

Японы тусламжаар “Өргөө” амаржих газрын дээврийг засварлана


2017-08-11 19:02:41
Зураг
Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд  Нийслэлийн “Өргөө” Амаржих газрын засварын төсөлд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

IFrameНийслэлийн Өргөө Амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт, "Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирнэ. Үүнийг Нийслэлийн Өргөө Амаржих газрын А, Б, Ц, Д хэсгийн дээврийн засварын ажилд зарцуулна. Дээврийн нөхцөл байдал одоогийн байдлаар шаардлага хангахгүй, бороо орохоор ус дусдаг байдалтай байгаа. Үүнд даруй засвар хэрэгтэй байна. Манай эмнэлгийн зүгээс “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-т төсөл бичиж оролцсож шалгарсан" гэв.

“Өргөө” амаржих газрын дээврийн засварын ажлыг энэ сарын 20-ноос эхлэн сарын хугацаатай хийх аж.

Энэхүү үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Цүйки Мао, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Сувдаа НӨАГ-ын төлөөлөгч нар оролцов.

Ж.Болор

Монгол брэнд