top banner
Шуурхай мэдээ

“Оюутан цэрэг”-үүд маргааш тангараг өргөнө


2017-08-12 13:43:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюутан цэрэг"-үүдийн тангараг өргөх ёслол энэ сарын 13-нд буюу маргааш ҮБХИС-ийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд болно.

Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм.
 
“Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 2500 гаруй оюутан цэргийн алба хааж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардан, тангарагаа өргөсөн байна.
 
Дөрөв дэх  жилдээ хэрэгжиж байгаа тус хөтөлбөрт баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан хамрагдав.
 
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд сургууль төгсөгчид Төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэх юм. Мөн оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм.
Ж.Болор

Монгол брэнд