top banner
Шуурхай мэдээ

Пентагон: АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт энэ сарын 21-нд эхэлнэ


2017-08-12 15:04:03
Зураг
ВАШИНГТОН. /VOА/. АНУ болон Өмнөд Солонгос жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа энэ сарын 21-нээс хийж эхэлнэ гэж Пентагон мэдэгдлээ.

Уг цэргийн сургуулилтыг Умард Солонгос эрс эсэргүүцэх нь ойлгомжтой.

“Ulchi-Freedom Guardian” хамтарсан цэргийн сургуулилтын бэлтгэл ажлыг хоёр тал базааж байна гэж Пентагоны албаны хүн баасан гарагт мэдэгджээ.

11 өдөр үргэлжлэх энэ цэргийн сургуулилтад АНУ-ын 17500 алба хаагч оролцох аж.

Энэ сургуулилтын зорилго нь Умард Солонгосын ямар ч аюул заналхийллийг сөрөн зогсох чадвараа нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангахад оршино.

Өнгөрсөн оны сургуулилтын үеэр Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харваж байсан юм.

АНУ-ын эзэмшлийн Гуам арал руу баллистик пуужингууд харвах төлөвлөгөөгөө наймдугаар сарын дундуур гэхэд хэрэгжүүлнэ гэж Умард Солонгос өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ.
 
Г.Доржханд


Монгол брэнд