top banner
Шуурхай мэдээ

АНУ худалдааны нөхцлөө чангатгах юм бол Хятад улс мөн ижил төстэй хариу арга хэмжээ авна


2017-08-15 15:27:47
Зураг
БЭЭЖИН./TASS/. Хэрвээ АНУ гадаад худалдаагаа хамгаалах нэрээр Хятад улсад дарамт шахалт үзүүлэхийн тулд оюуны өмчийг хамгаалахаар шалтаглан ямар нэгэн арга хэмжээг дангаар авах юм бол Хятадын эрх баригчид зүгээр хараад суухгүй гэжээ. Ийм мэдэгдлийг мягмар гарагт Хятадын бизнесийн яамнаас нийтлүүлсэн байна. 

Дээрх мэдэгдлийг АНУ-ын оюуны өмчийн эрхийг Хятадын тал зөрчиж байгаа тохиолдлуудыг мөрдөн шалгах санаачлагыг Америкийн тал гаргасны хариу болгон нийтэлж байгаа ажээ.

“Америкийн төлөөлөгч худалдааны хэлэлцээн дээр Хятад улсад зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж, объектив байр суурийг баримтлана гэж бид найдаж байна. Хэрвээ АНУ бодит тоо баримтуудыг анхааралдаа авахгүй, олон талт худалдааны дүрэмд хүндэтгэлгүй хандаж, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг бусниулах арга хэмжээг авах юм бол Хятад улс гараа хумхиад зүгээр суухгүй, ижил төстэй байж болох бүхий л хариу арга хэмжээг заавал авах болно” гэж тус мэдэгдэлд онцлон дурджээ.

БНХАУ-ын Засгийн газар “Хятадын талын хууль ёсны эрх ашгийг хамгаалах шийдвэр төгс байх болно” гэж уг баримт бичигт дурджээ.
О.Барс 

Монгол брэнд