top banner

Янгирын сүрэгт мялзан өвчин гарчээ


2017-08-15 20:15:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нутагт өнгөрсөн өвөл бөхөн гөрөөсний сүрэгт бог малын мялзан өвчин гарч олон тооны бөхөн хорогдсон бол одоо янгирын сүрэгт энэ өвчин гараад байна.
Ховд аймгийн Дарив, Говь-Алтай аймгийн Дарив сумдын нутаг Замилай богд уул, төрийн тахилагат Сутай хайрхан уулын ар, Сүмийн хөндий хэмээх газар янгир ямаа олон арваараа хорогдож байгаа ажээ.
Тэндээс авсан дээж лабораторийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь батлагдсан, бид газар дээр нь очиж ажилласан гэж аймгийн Мал эмнэлгийн албанаас мэдээллээ.

                                                                                                                       Ш.Цоодол


Монгол брэнд