top banner
Шуурхай мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан хойшлов


2017-08-16 17:04:00
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас товлогдсон ч хойшлоод байна.

Хуралдаан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаатай холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх зэрэг хэд хэдэн сайдууд байдаг аж.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Н.Туяа

Монгол брэнд