top banner
Шуурхай мэдээ

Ц.Сандуйд хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзжээ


2017-08-16 17:10:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдав.

Хуралдаан 11.00 цагаас товлогдсон ч ирц хүрэлгүй хүлээгдэж, 14.00 цагийн орчимд эхэлсэн юм. Хуралдаанаар намын зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж, дотоод асуудал хэлэлцсэн гэх мэдээлэл гарсан. Тухайлбал "60 тэрбумын" гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын Ц.Сандуйд хариуцлага тооцож, намаас хөөсөн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм. Харин тус намаас өгч буй мэдээллээр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар "60 тэрбумын" бичлэг эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ. 

Тус намын Удирдах зөвлөлд нийт 31 гишүүнтэй бөгөөд Х.Булгантуяа, Т.Гантулга, Д.Амарбаясгалан, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Ц.Сандуй, Д.Оюунхорол, Н.Төмөрхүү, Б.Амарсанаа, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, С.Төмөр-Очир, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Д.Гантулга нар багтдаг байна.

Удирдах зөвлөлийн хуралдаан 17.00 цагийн орчимд өндөрлөв. 
Н.Туяа


Монгол брэнд