top banner

Олныг сэртхийлгэсэн зураг, бичлэг түгээхгүй байхыг уриалав


2017-08-16 17:36:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу энэ сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.
 
Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд олон эрхтэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байгааг албаны эх сурвалж өгүүлж байна.

Нэмэлтээр Улаанбаатар хотоос  ГССҮТ-ийн эмч нарын баг Эрдэнэт хот руу явжээ. Өвчтөнүүдийн биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ.
 
Мөн ЦЕГ-аас нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, амиа хорлолт гэх мэт олныг сэртхийлгэсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээллийг түгээхгүй байх, түүнийг шэйрлэхгүй байхыг уриалав.

Гэмт хэрэг, амиа хорлолттой мэдээлэл нийгэмд түгээснээр  үзэл бодол төлөвшөөгүй хүүхэд залуус хэн нэгэнд гомдсон гомдол цөхрөлтэй үедээ дээрх мэдээ, мэдээллийг авснаар сургамж авахаас илүүтэй санаа сэдэл авч, амиа хорлох эрсдэлт алхам хийж болзошгүй тул нийтэд түгээж байршуулахгүй байхыг зөвлөж байна.

Ж.Болор

Монгол брэнд