top banner

Малала охин Оксфордын их сургуульд тэнцжээ


2017-08-18 14:41:45
Зураг
ЛОНДОН. /ВВС/. Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай Их Британийн Оксфордын их сургуульд тэнцжээ.

Одоо Их Британид амьдарч буй тэрбээр энэ тухайгаа өчигдөр твиттер хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр философи, улс төр ба эдийн засгийн чиглэлээр суралцах аж.

Охидод боловсрол эзэмшүүлэхийг уриалан кампанит ажил өрнүүлснийх нь төлөө өдгөө 20 хүрч буй түүнийг Пакистаны “Талибан” бүлэглэлийнхэн 2012 онд толгойн тус газарт нь буудан шархдуулж байсан юм.

Энэ хэргийн дараа тэрбээр дэлхий дахинд танигдсан бөгөөд эмчилгээ хийлгэхээр эцэг эхийнхээ хамт Пакистанаас нүүн Их Британид амьдрах болсон билээ.

2017 оны дөрөвдүгээр сард тэрбээр НҮБ-ын хамгийн залуу Энх тайвны элч болсон юм.
Г.Доржханд

Монгол брэнд