top banner
Шуурхай мэдээ

Д.Трампын Засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний зөвлөлдөх зөвлөлийг тараана


2017-08-21 14:12:45
Зураг
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний Холбооны зөвлөлдөх хороог татан буулгахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай ням гарагт “The Washington Post” сонинд мэдээллээ.

Тус сонинд мэдээлснээр, дээрх хорооны мандатын хугацаа ням гарагт дууссан ба хугацааг нь дахин сунгахгүй байхаар шийдвэрлэжээ. Тус хороо нь эрдэм шинжилгээний ажилтнууд, албан тушаалтнууд, корпорацын төлөөлөгчдөөс бүрдсэн 15 гишүүнтэй аж.

Үүнээс өмнө АНУ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготой Парисийн хэлэлцээрээс гарах процессыг эхлүүлж байгаагаа зарласан ба уг үйл явц хоёроос доошгүй жил үргэлжлэх аж. Төрийн департаментын зарласнаар тус улсын төлөөлөгчид НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш-д зохих мэдэгдлийг хүргүүлээд байгаа ажээ.

Парисийн хэлэлцээр 2015 оны 12 дугаар сарын 12-нд Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн 21 дүгээр бага хурлаар батлагдсан юм. Тус чуулга уулзалтын оролцогч 195 орон 2100 он гэхэд дэлхийн дундаж хэмийг Цельсийн 2 градусаас илүү нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцжээ.
О.Барс 

Монгол брэнд