top banner
Шуурхай мэдээ

М.Шарапова чансаагаараа дэлхийд 147-д жагсчээ


2017-08-21 14:33:39
Зураг
МОСКВА./TASS/. Оросын теннисчин Мария Шарапова Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансаанд нэг байраар дээшилсэн болохыг тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ.

М.Шарапова сэргээшийн дүрмийн зөрчил гарган 15 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсны дараа эргэн тоглолтоо сэргээсэн ба тэрбээр дээрх жагсаалтын 148-аас 147 дугаар байр руу дэвшжээ. 8 дугаар сарын 13-нд М.Шарапова гараа гэмтээсний улмаас Америкийн Цинциннати-гийн тэмцээнээ дуусгаж чадалгүй дундаас нь орхисон юм.

Оросын теннисчидээс хамгийн шилдэг нь болох Светлана Кузнецова уг жагсаалтын 8 дугаар байраа хадгалж чадсан бол Е.Макарова 39-өөс 38 руу дэвшиж, харин Д.Касаткина 38-аас 39 рүү буужээ.

Чансааны эхний хоёр байрыг Чехийн теннисчин Каролина Плишкова, Румыны тамирчин Симона Халеп алдалгүй хэвээр хадгалсан бол эхний гуравт Испанийн теннисчин Гарбинье Мугурус багтжээ. Дэлхийн нэг номерын теннисчин Германы тамирчин Ангелик Кербер гурван байраар ухарч 6-д бичигдсэн байна.
О.Барс 

Монгол брэнд