top banner

Украинд В.И.Лениний 1 320 хөшөөг буулгажээ


2017-08-21 14:43:06
Зураг
КИЕВ. /independent/. Украины засгийн газрын шийдвэрийн дагуу зөвлөлтийн үеийн билэг тэмдгүүдийг устгах болсон бөгөөд Оросын хувьсгалч, коммунист улс төрч  В.И.Лениний 1 320 хөшөөг буулгасан байна.
 
Ерөнхийлөгч Петр Порошенкогийн 2015 оны 5 сард гаргасан хуулиар хот, гудамжуудын нэрийг өөрчилснийг хүчингүй болгож солихоор зарлиг гаргажээ. Ихэнх газрууд Украины баатруудын нэрээр нэрлэгдэж, Закарпат муж дахь В.И.Лениний гудамжийг домогт "Битлз" хамтлагт хүндлэл үзүүлэн Жон Ленноны гудамж болгожээ.

В.И.Лениний бүх хөшөөний хамт 1 069 социализмын хөшөө дурсгалыг буулгасан гэж Үндэсний дурсгалын хүрээлэнгийн захирал Володимир Виатрович мэдэгдсэн байна.
 
Хэдийгээр Кремлийн хүчний нөлөөгөөр Украинд дээрх хууль дүрэм гарсан ч коммунизмийн ул мөр Украины зүүн нутгаар байршсаар байна. ОХУ 2014 онд Крымийг эзэлсний дараа Украинд 10 мянган хүн амиа алдсан гэж НҮБ-ын судалгаанд дурджээ.  
Х.Сарнай 

Монгол брэнд