top banner
Шуурхай мэдээ

Мотоциклтой иргэдийг малгайжуулах аян явуулж байна


2017-08-21 15:40:08
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Хамгаалах малгай” арга хэмжээг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцож байгаа иргэдэд хяналт тавихад хамгаалах малгайгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, улсын дугааргүй гэх зөрчлүүд олноор илэрч байгаа юм. Төв захын хойно айраг, цагаан идээний худалдаа хийж байгаа 12 зорчигчийг зогсооход бүгд хамгаалах малгайгүй, нэгээс бусад нь эрхийн үнэмлэхгүй байв. Тэднийг тээврийн хэрэгслийг түр хурааж, паскжуулах, “А” ангилалд бүртгүүлж, жолооны сургалтад суулгах аянд хамруулаад байна.
7, 8 сарын байдлаар зам тээврийн ноцтой осол, зөрчил орон нутгийн замд болон төв замд ихээр гарч, хүмүүс амь нас, эрүүл мэндээ алдах тохиолдол гарсаар байгаа юм. Тиймээс мотоцикл бүхий иргэдэд сануулга, сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө өгөх үүднээс дээрх аяныг зохион байгуулж байгаа аж.
Б.Батчимэг

Монгол брэнд