top banner
Шуурхай мэдээ

Литва улсад АНУ-аас нийлүүлж буй шингэрүүлсэн хийн эхний хэсэг иржээ


2017-08-21 15:51:34
Зураг
ВИЛЬНЮС./TASS/. АНУ-аас нийлүүлж буй шингэрүүлсэн хийн эхний хэсэг Литва улсын Балтийн тэнгист байрлах Клайпедын далайн боомтод иржээ. Энэ тухай даваа гарагт Литвийн Эрчим хүчний яам мэдээллээ.

“Энэ оны 6 дугаар сард Америкийн эрчим хүчний “Cheniere” компанитай байгуулсан гэрээний дагуу шингэрүүлсэн хий манай улсад нийлүүлэгдэж байна” хэмээн тус яамны тэргүүн Жигимантас Вайчюнас тэмдэглэн хэлжээ.

Клайпед-д ирсэн Маршаллын арлын далбаан дор явдаг хийн танкерт 140 000 орчим шоо метр хэмжээтэй шингэрүүлсэн хий байгаа ба сайдын хэлснээр, 9 дүгээр сарын дундуур Клайпед-д шингэрүүлсэн хийн хоёрдахь хэсэг ирэх ажээ.

АНУ-аас шингэрүүлсэн хий нийлүүлж байгаа нь Литвийн хэрэглэгчдийн хийн үнийг бууруулна гэж найдаж байгаагаа Ж.Вайчюнас илэрхийлжээ. “Нийлүүлэлт нэмэгдсэнээр эрт орой хийн үнэ буурах нь дамжиггүй” хэмээн тэр хэлжээ.

Нийлүүлж буй шингэрүүлсэн хийг Клайпедын усан боомтод байрлах шингэрүүлсэн байгалийн хийн терминалд хүлээж авах ба тэндээсээ хийн сүлжээгээр дамжуулан хувиарлах бол зарим хэсгийг нь Латвийн Инчукалн-ы газар дорхи агуулахад хүлээж аван хадгалах ажээ. Энэ болтол дээрх терминал Норвегийн “Statoil“ компани мөн Нигер, Тринидад Табаго-гоос шингэрүүлсэн хий тогтмол хүлээн авдаг байжээ.
О.Барс 

Монгол брэнд