top banner
Шуурхай мэдээ

“Их барилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.51 хувиар өсчээ


2017-08-21 17:31:03
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 592,82 6 ширхэг хувьцаа арилжсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна.

Тодруулбал, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.51 хувиар өссөн бол "Дархан хүнс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар уналаа.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,429 ширхэг үнэт цаас 2 тэрбум 70 сая 673 740 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар 6,000 ширхэг ЗГҮЦ-ыг 592 сая 950 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "MSE ALL" индекс 933.25 нэгж болж 0.84 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ  нэг их наяд төгрөг давжээ. 

Монгол брэнд