top banner

“Сүү” компани үйл ажиллагааны тайлангаа танилцуулна


2017-08-22 15:45:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 24-нд “Сүү” ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулах юм байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компаниудын 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулж буй юм.

 "Говь" , "Махимпекс", "Мик Холдинг", "Талх Чихэр" зэрэг компани олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.


Монгол брэнд