top banner
Шуурхай мэдээ

Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажил ирүүлэхийг урив


2017-08-22 16:14:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний тавдугаар бага хуралд судалгааны ажлаа ирүүлж хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг урив. 

Эрдэм шинжилгээний хурал 10 дугаар сарын 13-нд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хурлын зааланд болох аж. Хуралдаанд материал ирүүлэх эрдэмтэн, судлаач, шинжээч, байцаагчдын өгүүллийг b_ngrl@yahoo.соm, хаягаар есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд тэргүүн  байр- 1:Өргөмжлөл, 400,000төг; Дэд байр-1:Өргөмжлөл, 200,000төг; Тусгай байр-1:Өргөмжлөл, 100,000төгрөг гарпуудах юм байна. 
Н.Туяа

Монгол брэнд