top banner
Шуурхай мэдээ

Марк Уолберг хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр тодорчээ


2017-08-23 15:27:17
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Марк Уолберг 2017 оны хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр тодорсон болохыг мягмар гарагт нийтлэгдсэн “Forbes” сэтгүүлийн чансаа нотолжээ.

“Бууч” /Shooter, 2007/, Макс Пэйн /Max Payne, 2008/, Сагсан бөмбөгчийн өдрийн тэмдэглэл /The Basketball Diaries, 1995/, Урвагч /The Departed, 2006/ зэрэг киноны дүрээрээ нэрд гарсан жүжигчин М.Уолберг нэг жилийн хугацаанд 68 сая долларын /татварын өмнөх орлого/ орлого олсон болохыг тус сэтгүүл дурджээ.

Жагсаалтын эхний тавд М.Уолбергээс гадна жүжигчин Дуэйн Жонсон, Вин Дизель, Адам Сендлер, Жеки Чан нар багтжээ.

Үүнээс өмнө “Forbes” сэтгүүл жилийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн чансааг нийтлэж байсан юм. Уг чансааг Ла-ла-Лэнд /La La Land, 2016/ киноны гол дүрийн жүжигчин Эмма Стоун 26 сая долларын /татварын өмнөх орлого/ орлогоор тэргүүлсэн юм.  
О.Барс 

Монгол брэнд