top banner
Шуурхай мэдээ

Төрөх тасгийн засварын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөв


2017-08-24 16:43:15
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дотоод  засварын ажил дуусчээ.
Засварын ажлыг орон нутгийн 116 сая төгрөгийн  төсөвт өртгөөр “Айсуй хөгжил” ХХК тавдугаар сарын 22-ноос эхлэн гүйцэтгэж энэ сарын дундуур дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгчээ.Төрөх тасгийн нэг, хоёрдугаар давхрын нийт 1300 ам метр талбай буюу өрөөнүүдийн хана, тааз, коридор давхар хоорондын шатны хэсэг, гурван давхрын зарим өрөөг засварласан.
Төрөх тасгийг засварласнаар жирэмсэн эхчүүд тохь тухтай орчинд төрөхөөс гадна  эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирах аж.  
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд