top banner
Шуурхай мэдээ

Монголын бурхан шашны төвд “Бяцхан Будда”-гийн гэрэлт хөшөө залрав


2017-08-24 19:17:58
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Билгийн тооллын шинийн 3 буюу билэгт сайн энэ өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Бяцхан Будда”-гийн дүр бүхий гэрэлт хөшөөг босголоо.

Хүүхэд багачуудын төдийгүй хүн төрөлхтний  төлөө сайн, сайхныг бэлгэдэх “Бяцхан Будда”-г бүтээх үйлсийг “Сод Монгол Групп” ивээн тэтгэн,  уран барималч С.Болдбат урлажээ.Бурхан багш эхээс мэндэлж долоон Бадамлянхуа цэцгэн дээр алхаж, эгэлгүй их хувь заяатай нэгэн гэдгээ харуулсан  түүхтэй бөгөөд ийнхүү гэрэлт хөшөөг  анх удаа босгож буй юм.

Нээлтийн ёслолд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц, Жадо Ренбүүчи нар болон сүсэгтэн олон, лам хуврагуудаас гадна жуулчид оролцов.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц хэлэхдээ, “Буддагийн эхээс мэндэлсэн эл дүр нь Монгол хүүхдийн дүр төрхтэй  мэт лугаа. Хүмүүний сайн, сайхны төлөө сэтгэлээ чилээн, их буянтай үйлсийг бүтээсэн “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олон, уран барималч нарт талархал дэвшүүлье. Улс орон маань мандан бадарч, үйлс бүтэж, буян арвижих болтугай” хэмээн онцлов.
Харин “Сод Монгол Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Хүүхэд багачуудынхаа сайн, сайхны төлөө  буянтай үйлсийг  бүтээлцсэн  хүн бүрт талархаж байна. Бурхан багш  хааны хүү байсан гэдгийг  түүхийн сурвалж өгүүлдэг. Тэрээр хааны  ордноос гарч эгэл амьдралыг туулан бусдыг зовлонгоос ангижируулах их үйл хэрэгт шамдаж байсныг та бүхэн мэднэ. Энэ сайхан өдөр "Бяцхан буддаг" төв гандан хийдийнхээ хойморт залж,  номын цагаан буян түм түмээр дэлгэрэх болтугай ” хэмээв.
 Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд