top banner

Хошин урлагийн жүжигчин Жей Томас нас баржээ


2017-08-25 10:35:58
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн хошин урлагийн жүжигчин, радиогийн хөтлөгч Жей Томас хавдрын өвчний улмаас 69 насандаа насан өөд болжээ. Энэ тухай пүрэв гарагт “The New York Daily News” сонин нэрт жүжигчний туслах Дон Бухвальдын ярьсныг иш татан мэдээлжээ.

Жүжигчин Жей Томас “Мерфи Браун” /Murphy Brown 1988-1998/ цуврал кинонд тоглосон дүрээрээ “Эмми”-ийн шагналыг хоёр удаа хүртэж байсан юм.

Ж.Томас жүжигчний гараагаа 1979 онд “Морк Минди хоёр” цуврал кинонд тоглосноор эхэлж байжээ. Тэр цагаас хойш тэрбээр олон цуврал кинонд тоглосон төдийгүй хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. 1989 онд Холливудын Алдрын гудамжинд Жей Томасын одыг байрлуулсан байна.
О.Барс 

Монгол брэнд