top banner

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон 21 дэх жилдээ


2017-08-31 10:16:14
Олон улсын марафон гүйлтийн “Тал нутгийн Монгол” тэмцээнийг ирэх сарын 10-нд Хүй долоон худагт зохион байгуулна хэмээн Монголын хөнгөн атлетикийн холбооноос өнөөдөр мэдээллээ.
Япон улсын иргэн Фужавара, Кон Аяа нар 1996 онд анхлан санаачилсан энэхүү тэмцээний 21 дэх удаагийнхыг Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-аас зохион байгуулж Япон улсын “Шёова холдинг” групп ивээн тэтгэж байгаа ажээ. Мөн хамран зохион байгуулагчаар Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол дахь Япон улсын ЭСЯ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам” цогцолбор, биеийн тамир спортын бусад байгууллага, их дээд сургуулиуд оролцож байна. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван ангиллаар явагдах бөгөөд гүйлтийн зай нь 3, 5, 10, 21 км юм байна. Одоогийн байдлаар 4000-аад хүн оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд